Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр нарын хоригдсон өдрөөр жагсана

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Чингисийн талбайд “Иргэний нийгмийн байгууллага”-ууд жагсаал хийх гэж байгаатай холбогдуулан “Гал-Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл өглөө. 

Ц.Мөнхбаяр нар өнгөрсөн жилийн есдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн барьсан Урт нэртэй хуулийг эсэргүүцэж Уул уурхайн яам, “Централ тауэр”-т тэсрэх бодис тавьж, буу, сум, гранат зэрэг галт зэвсэг хэрэглэж олон нийтэд айдас төрүүлэхээр заналхийлсэн хэргээр хоригдож байсан. Энэ өдөр маргааш /өнөөдөр/ юм байна.

Үүнтэй холбогдуулан “Гал Үндэстэн” болон “Иргэний нийгмийн байгууллага”-ууд, орон нутгийн гишүүд дэмжигчид Чингисийн талбайд жагсахаар болжээ.

Тэд эх орон, байгаль дэлхийгээ хамгаалж сануулга өгсний төлөө буруудаж хоригдсон Ц.Мөнхбаяр нарыг шоронгоос гаргахыг уриалж, цаашид шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ гэсэн юм.

Мөн энэ үеэр ард иргэдийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж, Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар эрх баригчдаас асуух юм байна.

Зураг