Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 6-гийн урьдчилсан захиалга шинэ амжилт тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Apple компани өчигдөр урьдчилсан захиалгын дүнгээ зарлалаа.

iPhone 6-гийн эхний 24 цагийн захиалга нь 4 саяыг давж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Ноднин жил iPhone 5C, 5S утасны захиалга нь эхний амралтын өдрүүдээр (Баасан, Бямба, Ням) 9 сая хүрч байсан өмнөх дээд амжилтыг эвдэх нь тодорхой болсон гэнэ.

Эрэлт ийм өндөр байгаа тул Apple-ийн бүтээгдэхүүн түгээлтийн системд маш их ачаалал үзүүлж байгаа гэнэ. Тэр ч байтугай шуудан тээврийн компаниудын ачааллыг нэмэгдүүлж өөр компаниудын бараа түгээлт сааталд ороод байгаа юм.