Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Алина Кабаева өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ

Б.Ану
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Алина Кабаева,

Оросын нэрт гимнастикч Алина Кабаеваг Төрийн Думын гишүүнээсээ огцрох хүсэлт гаргасан тухай шуурхай мэдээллийг ИТАР ТАСС дамжуулсан байна.

Тэрбээр өөр ажилд шилжих болсон тул ийнхүү Төрийн Думын гишүүнээсээ татгалзах болсон гэж мэдээлжээ. Огцрох хүсэлтээ холбогдох хороонд өнөөдөр өгсөн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл маргааш тодорхой болно гэж ИТАР ТАСС-ийн мэдээлэлд дурдсан байна.  

Олимпийн аварга Алина Кабаева нь спортоос зодог тайлж улстөрд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нэр холбон бичдэг билээ.