Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас мэдээлэл хийнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

 Эрүүл мэндийн хөгжлийн төвд

09:00 цагт: Эм ба хуурамч эмийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.

"Vista office" 

09:00 цагт: “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт эхэлнэ.

Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд

09:00 цагт: Эдийн засгийн хөгжлийн яам, ЖАЙКА-тай хамтран концессын гэрээгээр ажил үйлчилгээ авах хувийн хэвшлийнхэнд зориулсан практик семинар зохион байгуулна. 

Хан-Уул дүүргийн Соёлын ордны урд 

13:30 цагт: Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын ажлын байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно.

 НМХГ-ын хурлын зааланд 

10:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө.

Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд уулзварт 

10:00 цагт: “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км авто замд ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техник ашиглаж байгаа бөгөөд ажлын бүтээмж өндөртэй уг технологийг танилцуулах уулзалт  болно. \Сэтгүүлчдийн унаа 09:20 цагаас Хангарьд ордны үүднээс автобус хөдөлж, 11:30 цагт буцаж ирнэ\

БОНХЯ-ны Хаан танхимд

11:00 цагт: Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар мэдээлэл хийнэ. Хуралд С.Оюун сайд оролцоно.

12:00 цагт: БОНХ-ийн Сайд С.Оюун Монголын ахмадын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

“Туушин” зочид буудалд

12:00 цагт: Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд хэрхэн оролцсон талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Дамбадаржаагийн хуучин эцэст

16, 17-ны өдөр Явуулын Хөдөлмөрийн Бирж ажиллана.