Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Хувьсал”-ын бүсгүйчүүд театртай болно

Н.Пунцаг
2014 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Нэгэн цагт УДЭТ-ын жүжигчин байсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаалж, “Хувьсал продакшн”-д харьяалагдаж байгаа билээ.

Тэд төв театраас гарсан даруйдаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино хийсэн.

Тэгвэл энэ намар “Зүрхээр наадагч” хэмээх хоёр дахь уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод байна.

Кино урлаг руу хүч түрэн орж ирж байгаа гурван бүсгүй цаашид илүү өргөн хүрээтэй уран бүтээл хийх аж.

Хамгийн сонирхолтой нь тэд “Хувьсал” нэртэй продакшныг театр болгож, дэлхийн сонгодогуудыг ч тоглох бодолтой байгаа ажээ.

Зураг