Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдан хорих байр эмчгүй байна гэв

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

ШШГЕГ-аас санаачлан Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт,  Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцож семинар тавьсан юм. Семинараар хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар ярилцлаа. Итлтгэлээр дээрх сэдвийн хүрээнд хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж  үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг зорилгоо болгожээ. 

Хэлэлцүүлгийн үеэр хурал зохион байгуулагчид “Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь 26 цагдан хорих байранд 24 эмч байгаа бөгөөд нийт хоёр цагдан хорих эмчгүй байна. Тухайн цагдан хорих байр эмчгүй байдлаас шалтгаалан сахилгын өрөөнд хоригдсон этгээдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих боломж алдагдаж байна” гэсэн юм. 

Зураг