Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Номын баяр”-ыг тэмдэглэнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 20-нд Чингисийн талбайд “Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай үндэсний номын баярыг 16 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Энэ өдөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болох юм байна.

Ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулан худалдаалах гэнэ.