Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 8
MorninigNews.mn

Бөхийн чөлөөт барил­дааны эрэгтэй­чүүдийн 44, эмэгтэйчүүдийн 25 дахь удаа­гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө­дөр Узбекийн нийслэл Таш­кент хотноо эхэлнэ.

Долоон өдрийн турш үргэл­жилж энэ сарын 14-нд өндөрлөх уг тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй нийт 16 тамирчин оролцоно.

Эрэгтэй багт:

  • 57 кг-ын жинд ОУХМ, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр,
     
  • 61 кг-д ОУХМ, Азийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир,
     
  • 65 кг-д гавьяат тамирчин, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран,
     
  • 70 кг-д ОУХМ, Ази тивийн аваргын хү­рэл медальт Б.Анхбаяр,
     
  • 74 кг-д Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, залуу­чуудын ДАШТ-ний хүрэл медальт П.Өнөрбат нар оролцоно.
     
  • Хүнд жин болох 86 кг-д ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэм­цээний хүрэл медальт, О.Үйтүмэн,
     
  • 96 кг-д ОУХМ, Оюутны зуны “Универ­сиад” наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт Д.Хүдэрбулга, 
     
  • 125 кг-ын жинд ОУХМ, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шал­­гаруу­лах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл медальт Ж.Чулуунбат нар багтан эх орноо төлөөлөн барилдах юм.

Эмэгтэй багт

  • 48 кг-д Азитивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Нарангэрэл
     
  • 51 кг-д ДАШТ болон Оюутны зуны универсиад наадмын мөнгөн медальт Э.Сумъяа
     
  • 55 кг-д ОУХМ, залуучуудын дэлхийн А.Батцэцэг
     
  • 58 кг-д ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Тунгалагийн Мөнхтуяа
     
  • 60 кг-д ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт С.Цэрэнчимэд,
     
  • 63 кг-д Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт С.Батцэцэг
     
  • 69 кг-д ОУХМ, ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, 4 хүрэл медальт Б.Одончимэг
     
  • 75 кг-д Гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт О.Бурмаа нар багтсан байна.

Эрэгтэй багийн дасгал­жуулаг­чаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, эмэгтэй багийн дасгалжуулаг­чаар гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллаж буй юм.

Зураг