Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тос тээвэрлэж буй машинд 240 кг зэс нууж хил давуулах гэж байжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN

Дорнод аймгийн Баянхошуу боомтоор газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос тээвэрлэдэг машины дээр 240 кг зэсийг нууж, хууль бусаар хил давуулахаар завдаж байсныг илрүүлсэн байна. 

Зөрчлийг илрүүлсэн улсын байцаагчдыг Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар цалингийн 20%-иар урамшуулжээ.