Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орос Украйны хооронд телевизийн тулаан болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оросын засгийн газрын англи хэл дээрх суваг болох Russia Today өчигдөр Украйны Ukraine Today сувагтай шууд холбогдож мэдээлэл дамжуулжээ.

Москвагаас RT-ын хөтлөгч Анисса Науай Киевт байгаа Ukraine Today-гийн продюсер Тетьяна Пушноватай холбогдон тодруулга авах гэж оролдоход байдал эсрэгээрээ эргэв.

Мэдээлэл дамжуулахын оронд Пушнова харилцагч тал руугаа үгээр довтолж эхэлжээ.

Тэр "таны нэрийг санахгүй байна, хатагтай, гэхдээ та ч гэсэн манай оронд тохиолдож байгаа мянга мянган үхлийн хариуцлагыг хүлээнэ. Кремлиэс санхүүждэг RT манай орны тухай худлаа мэдээлэл түгээж байна" гэх зэргээр ярьжээ.

Мөн Пушнова "тийм учраас би танай телевизтэй харилцах дургүй байна, би гадаадын найз нартаа танайхтай ажиллахгүй байхыг хүссэн" хэмээн үргэлжлүүлсэн байна.

RT-ын хөтлөгч дамжуулалтыг шууд таслахгүй дахин мэдээлэл авах гэж оролдсон ч Украйны талаас "RT худлаа ярихаа зогсоо" гэсэн дэлгэц гаргасан тул зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

Ukraine Today-ын хувьд англи хэл дээр Украйны талаар мэдээлэл түгээх зорилготойгоор өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн шинэ суваг юм.