Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: 15.00 цагаас эхлээд Төрийн ордноос Жуковын ойр орчмын замын хөдөлгөөнийг хаана

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

-Айлчлалын үеэр цагдаагийн  алба хаагчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана- 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын  айлчлал хийх гэж байгаа.

Энэ үеэр аль хэсгүүдэд тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой зохицуулалтууд хийнэ гэсэн. Энэ талаар тодруулаач?

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хагас өдрийн айлчлал хийж байгаа. Хамгаалалтын үйл ажиллагаа эхний тооцоолсон байдлаар 11.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах ч өглөө 09.00 цаг гэхэд бэлтгэл ажлыг хангасан.  

Урьчилсан мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч Буянт-Ухаа нисэх буудалд газардаад Төрийн ордон руу явах маршруттай байгаа. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явна гэсэн үг. ОХУ-ын Ерөнхийлөгч маань Халх голын ойн хүрээнд ирж байгаа учир ОХУ-ын тэргүүн Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно гэж төлөвлөгдсөн.

Тэгэхээр 15.00 цагаас эхлээд Төрийн ордноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жуковын ойр орчмын замын хөдөлгөөний хаах маршруттай байна.  Харин 16.00 цагаас буцаад ирсэн замаараа буюу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн төв замаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах төлөвлөгөөтэй байгаа.

-Явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах уу?

-Явган зорчигдын хөдөлгөөнийг  зогсооно. Тиймээс иргэд маань хүлээцтэй хандаж, цагдаагийн алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх чухал байна. Хотын төв рүү явах онцын шаардлагагүй үед бусад замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоорой. Төрийн ордонд болох үйл ажиллагаа урьдчилсан байдлаар 15.00 цагаас Жуковын музей рүү хөдөлнө гэж байгаа ч үүнд бас өөрчлөлт орж болзошгүй.

Тиймээс иргэд ерөнхийдөө өглөө 11.00 -18.00 цаг хүртэл хотын төв гурван дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа замуудаар аль болох явахгүй, хүлээцтэй хандах хэрэгтэй. Түүнчлэн зам дагуу баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг түр зогсоож байгаа. Тиймээс барилгын компаниуд цагдаагийн шаардлагыг биелүүлж, ойлгох нь чухал.

-Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалтанд ажиллах уу?

-Цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 2000 гаруй алба хаагч оролцоно. Хэв журмын хамгаалалттай холбоотойгоор ард үүрэг гүйцэтгэх алба хаагчид үндсэн хэвийн үйл ажиллагаатай явагдана. Жижүүрийн шуурхай алба, хөдөлгөөнт эргүүл иргэдэд үйлчлэх юм.

Зураг