Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёроос доош голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохгүй

Зууны мэдээ
2014 оны 9 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Сургалтын төлбөртөө санаа зовинон суугаа оюутнуудын зарим нь сургалтын төрийн сангийн зээл, төрөөс олгох буцалтгуй тусламжийн талаарх мэдээллийг сонирхдог. Тиймээс энэ талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодруулсан юм. 

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Хэрэв та 2014-2015 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын өдрийн ангид элсэн орсон бол сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой. Ингэхдээ холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, сургуулийнхаа сургалтын албанд өгөх хэрэгтэй” гэдгийг албаны хүн хэлж байна.

Мөн тухайн жилд зээл, тусламжид хамрагдах оюутнуудын тоог салбарын яамнаас сургууль тус бүрээр баталж, сургалтын албанд мэдэгддэг. Одоогоор хяналтын тоо нь хараахан батлагдаагүй ч хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсвэл материалаа эртхэн бүрдүүлж өгөх хэрэгтэй сануулсан.

Түүнчлэн их, дээд сургуулиудын төлбөр энэ жил 15-20 хувь нэмэгдсэн ч Сургалтын төрийн сангийн зээл, тусламжид өөрчлөлт ороогүй.

Харин сургалтын төрийн сангийн журмын 19 дүгээр тогтоолоор оюутнуудын тэтгэлгийг өгдөг 71 дүгээр тогтоолоор олгодог болсон. Хоёроос дээш голч оноотой оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлгийг олгоно. Харин сурлага муутай оюутнууд тэтгэлэгт хамрагдахгүй гэдгийг онцолсон.

ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Одоо энэхүү зээл, тусламжид хэрхэн хамрагдах талаар товчхон мэдээлэл өгье. Шинээр элсэж байгаа оюутнууд хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд элсэлтийн шалгалтын 600-гаас дээш оноотой байх ёстой.

Харин хуучин суралцаж байгаа оюутнууд голч дүнгийн хувьд 2.8-аас дээш байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Хэрэв тухайн оюутан чөлөө авсан, эсвэл журамд заасан голч дүнгийн шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд тухайн сургуулийн албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн гэрээг цуцална.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.STS.meds.gov.mn гэсэн цахим хуудаст зочлох буюу Сургалтын төрийн сангийн мэргэжилтнээс тодруулж асууж болох нь.

Зураг