Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц хуралдана

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4 дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. 

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9.30 цагаас эхэлнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.