Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Алдартнуудын нүцгэн зураг алдагдсанд Apple буруугүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Apple-ын iCloud системээс Женнифер Лоуренс, Кэйт Аптон, Ариана Гранд зэрэг одуудын нүцгэн зураг алдагдсан нь энэ долоо хоногийн гол дуулиан байлаа.

Тэгвэл Apple компани өөрийн iCloud систем дээр 40 цагийн турш шалгалт явуулсны дараа дүгнэлтээ танилцуулжээ.

Уг дүгнэлтээр iCloud системд ямар нэгэн цоорхой илрээгүй байна. Харин хакерууд тодорхой хэдэн оддын хувийн данс руу зорилготойгоор халдсан буюу нууц үгийг нь олж авч чаджээ.

Тиймээс Apple компаний зүгээс хэрэглэгчдэд хандан нууц үгээ хэт энгийн биш, тайлахад хэцүү байдлаар сонгох, мөн давхар баталгаажуулалт (two-step verification) хийж байхыг зөвлөсөн байна.

Энэ тухай зааврыг байрлуулсан веб хуудсаа зарлажээ. Хаяг: http://support.apple.com/kb/ht4232.