Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ хичээлийн шинэ жилд 18 коллеж, 60 МСҮТ-д 26 мянга гаруй залуус элсэн оржээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2014-2015 оны хичээлийн шинэ жилд 18 коллеж, 60 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нээлтээ хийж оюутан суралцагчдаа хүлээж аваад байна. Үүнээс Улаанбаатар хотод 33 сургууль бусад нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

2013-2014 оны хичээлийн жилд коллеж, МСҮТ-д 20913 залуус  суралцсан бол энэ жил 26 мянга гаруй суралцагч байна гэсэн тоог Хөдөлмөрийн яамнаас гаргажээ. 

Энэ хичээлийн жилийг коллеж, МСҮТ-үүд багшийг чадавхижуулах, чанартай хөтөлбөр, чадамжтай оюутан, төгсөгч бүр ажлын байртай болох зорилгын дор “Дэлхийд үнэлэгдэх Монгол ур чадвар” гэсэн шинэ зорилттойгоор эхлүүлжээ.