Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин тавилаа

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүн Д.Сугар

Прокурорын байгууллагаас Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд дахин хандлаа.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг гаргаснаа өчигдөр албан ёсоор хүргүүлжээ.

Ц.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг удаа дараа тавьж байсан юм.

Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн хэргээр ял сонссон Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн обьект, компанийг хууль бусаар хувьчилсан гэж үзсэн юм. Энэ удаад ч дээрх шалтгаанаар ҮХЦ-ийн гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхээр ханджээ.

Зураг