Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэж байна"

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:43 2014/09/04

Ц.Элбэгдорж: Халхын голын дайн бидний хамтын ялалтаар дууссан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд зориулсан хүндэтгэлийн зоог дээр үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, ... Та өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газрын даргын хувиар Монгол Улсад айлчилж байсан, манай улсыг сайн мэддэг, манай ард түмний дотны анд нөхөр билээ.

Владимир Владимирович Таныг болон дагалдан яваа Оросын олон анд нөхдөө манай улсад айчлан ирсэнд Монголын ард түмэн, төр засгийн удирдлага туйлын баяртай байна.

Энэ өдрүүдэд бид Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчид, найрамдлын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна.

Энэхүү ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаа нь Оросын төр засаг, ард түмэн энэхүү тэмдэглэлт ойн үнэ цэнийг хэрхэн үнэлж байдгийг харуулж байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд болон Оросын анд нөхөддөө ялалтын баярын мэнд хүргэж, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүйг унших бол... https://ikon.mn/n/a1t

09:38 2014/09/04

В.В.Путин: Ц.Элбэгдорж бид хоёр цаашид хамтран ажиллах талаар тодорхой Замын зураг бэлтгэхийг яамдад даалгах болно

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр  бид тохиролцлоо. 

Төмөр замын сүлжээг өргөтгөснөөр баялаг ихтэй ч хүрэхэд бэрхшээлтэй уул уурхайн орд газруудыг ашиглах тээврийн хүчин чадлыг нэмэх болно.

Уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа бид цаашид ашиглах бүрэн боломжтой. Үүнд Азийн хамгийн том зэс, молибдений үйлдэрлэлийн нэг болох хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг нэрлэж болно. 

Мөн түүнчлэн алт үйлдвэрлэгч Монголросцветмет компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр компани Монгол Улсын ДНБ-ний 20 хүртэлх хувийг хангаж байгаа бөгөөд тэдгээрийн технологийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулсан мэдээллийг бүрэн эхээр нь унших бол  ЭНД дарна уу.

19:17 2014/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хөтөлбөрт Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ахмад дайчидтай төрийн тэргүүн нар зоог барив. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа тэд Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон юм. 

Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлал албан ёсоор өндөрлөлөө. 

ФОТО ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР /MPA.MN 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

19:00 2014/09/03

ОХУ-тай орон сууцны хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын  Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Мень, Бүс нутгийн хөгжлийн сайд Игорь Николаевич Слюняев нартай өнөөдөр уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар ярилцлаа.

ОХУ-ын  Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Меньтэй уулзах үеэрээ барилга, орон сууцны салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөндөв. 

Тухайлбал:

  • Барилгын салбарын норматив баримт бичгийг евро стандартын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож буй ОХУ-ын туршлагаас суралцах, Монгол Улсад нутагшуулах
     
  • Барилгын зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, оюутан мэргэжилтэн солилцох
     
  • Орон сууцны барилгын хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. https://ikon.mn/n/a1j

18:53 2014/09/03

МАНАЙ УЛС АНХ УДАА ӨӨРИЙН ГЭСЭН ДАЛАЙН БООМТТОЙ БОЛЛОО

Энэхүү айлчлалын үеэр хоёр тал олон чухал гэрээ хэлцлүүд хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм. Зам, тээврийн салбарын тухайд УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх стратегийн түншлэлийн гэрээ,  агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, МИАТ, “Аэрофлот” компаниудын хооронд хамтран ажиллах санамж бичиг зэргийг байгуулж, талууд гарын үсэг зурлаа.

Дээрх гэрээ хэлцлүүдээс хамгийн чухал нь УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх хүрээнд УБТЗ-ын гол шугамыг хос, цахилгаанжсан болгох, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд шийдвэрлэгдэж байна. 

Тодруулбал, УБТЗ-ыг Эрдэнэтээс Завханы Арц суурийн боомт хүргэх бөгөөд ингэснээр Монгол Улс ОХУ руу шинэ төмөр замын гарцтай болох юм. 

Мөн Монгол Улс баруун хилээрээ ОХУ-тай холбогдсон төмөр замын шинэ коридор байгуулах судалгаа, ТЭЗҮ-ийг Оросын талтай хамтран хийх, БНАСАУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмшихээр талууд тохиролцоонд хүрчээ.

Ингэснээр манай улс анх удаа өөрийн гэсэн далайн боомттой болж байгаа юм. 

Мэдээллийг дэлгэрүүлж унших =>  https://ikon.mn/n/a1m

17:19 2014/09/03

Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ ЦАХИЛГААНЖУУЛАХ, ХОС БОЛГОХ АЖЛЫГ 2020 ОН ГЭХЭД ДУУСГАХААР ТОХИРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг:

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж байгаа айлчлал нь цаг шахуу ч маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол энэ айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг илтгэн харуулж байгаа юм.

Эдгээрээс манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Одоо иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн  шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинэчилж, заримынх статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах хэрэгтэй байна.

Мөн УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадлаа. 

Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо.

Мөн төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа.

Хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэт зөрүүтэй байгаад бид анхаарал хандууллаа. Хоёр улсын худалдааны нөхцлийг нэн тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцлаа. 

Мөн Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналтай байгаагаа би илэрхийллээ.

Мөн хоёр талын худалдаанд өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСЭН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ.

16:55 2014/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад ажлын айлчлалхийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийнажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд дараахь баримт бичгүүдийг байгуулав.

  1. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
     
  2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
     
  3. Ойг гал түймрээс хамгаалах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
     
  4. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
     
  5. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
     
  6. Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр
     
  7. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг
     
  8. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг
     
  9. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
     
  10. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
     
  11. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг
     
  12. Монгол Улсын Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг
     
  13. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг
     
  14. Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

Гэрэл зургийг:  www.mpa 

16:00 2014/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. 

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ онд манай хоёр ард түмэн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай хоёр орны харилцаа он цагийн шалгуур, түүхэн үйл явдлуудаар  шалгарсан юм” гээд ОХУ-ын Ерөнхийлөгчид Монгол оронд тавтай морилохыг ерөөж талархал илэрхийлэв.

Гэрэл зургийг www.mpa

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин эх орондоо найрсгаар хүлээн авч айлчлуулж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд  цаг үеийн шалгуураар шалгагдсан хоёр орны харилцааны нэгэн тод хуудас нь Халхын голын байлдааны ялалт гэдгийг онцоллоо. 

Мөн Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны харилцааны чухал асуудлуудаар харилцан ярилцах боломж олгосонд талархал илэрхийлсэн юм.

15:47 2014/09/03

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДАХЬ УГТАХ ЁСЛОЛЫН ФОТО ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

14:58 2014/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.

Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг угтан мэндчилэв. Монгол Улс, ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр орны Төрийн тэргүүн хүндэт харуул, угтсан  хүмүүстэй мэндчиллээ. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Төрийн ордонд хүрэлцэн ирмэгц ОХУ-ын Төрийн тэргүүн Баганат танхимд зочилж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Ерөнхийлөгч нар дурсгалын гэрэл зураг авахуулав.

Хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

14:30 2014/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрээр дагалдан яваа хүмүүсийн хамт Москва-Улаанбаатар чиглэлийн онцгой үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд 14.30 цагт газардав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг дагалдан

  1. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
     
  2. ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев
     
  3. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов
     
  4. ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка
     
  5. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской
     
  6. ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов
     
  7. ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень
     
  8. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак
     
  9. ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев
     
  10. ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов
     
  11. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.В.Наговицын
     
  12. ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол
     
  13. Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын зэрэг албаны хүмүүс иржээ.

Эрхэм зочдыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болно.

14:25 2014/09/03

ОХУ-ын Хөгжлийн банк болоод Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Үүргийн бичиг” байгууллаа.

Оросын талыг төлөөлж ноён Сергей Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарын баталгаажуулсан “Үүргийн бичиг”-ийн гол агуулга нь банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа явуулахдаа хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг анхны байдлаар тохиролцож буй аж. https://ikon.mn/n/a15

14:13 2014/09/03

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч, ноён К.А.Дмитриевийг хүлээн авч уулзлаа.

Тус сан нь ОХУ-ын төрийн мэдлийн баялгийн сан бөгөөд 2011 онд В.В.Путины санаачилгаар улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулагдсан юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.  https://ikon.mn/n/a14 

12:07 2014/09/03

Орос Монгол Улс тээврийн хэлэлцээр хийнэ 

Өнөөдөр болох хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтаар Орос Монгол Улс хэд хэдэн баримт бичиг тэр дундаа Монгол улсын төмөр замын шинэчлэл, цэрэг техникийн буцалтггүй тусламж үзүүлэх талаар хэлэлцэнэ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Түүний мэдэгдснээр нийтдээ 13 төрлийн хоёр талт гэрээнд талууд гарын үсэг зурах юм байна. Эдгээрийн дунд

  • “Амурын үүсвэр” хил дамнасан нөөц бүс байгуулах хэлэлцээр
     
  • Монгол Улсад буцалтгүй тусламжаар цэрэг техникийн тусламж үзүүлэх протокол багтаж байгаа юм байна. 

Владимир Путин Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийх үеэр “НК Роснефть” болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам ”Роснефть”- ийн түнш их дээд сургуульд Монголын иргэдийг суралцуулах гэрээнд гарын үсэг зурна. 

Түүнчлэн Оросын төмөр зам болон Монгол Улсын Зам тээврийн яам Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх талаар стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулах юм байна.

Оросын “Аэрофлот”, “Монголын иргэний агаарын тээвэр” нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах бол “Орос өнөөдөр” Олон улсын мэдээллийн агентлаг болон Монголын Үндэсний олон нийтийн радио хамтран ажиллах санамж бичиг үйлдэх юм байна. 

Хэлэлцээрийн үеэр эдийн засгийн асуудалд онцгой анхаарна гэж Ушаков мэдэгджээ. “Эдийн засгийн асуудал дээр анхаарах ажил хэргийн хэлэлцээрүүд явагдана. Сүүлийн үед худалдаа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа дэндүү удааширсан, тэр бүү хэл сөрөг хандлагатай байна. 

Хэдийгээр Орос улс Монгол Улсын гадаад худалдаанд Хятадын дараа хоёрдугаарт ордог ч сүүлийн үед  хоёр талт бараа эргэлт буурч байна”  хэмээн Ерөнхийлөгчийн туслах тэмдэглэжээ.  

2013 онд хоёр талын бараа эргэлт 15.8 хувь буурсан бол энэ оны эхний хагаст 13.1 хувиар буурсан тухай Ушаков мэдэгджээ. Тэргүүлэгч салбарууд нь

  • Тээвэр
     
  • Эрчим хүч
     
  • Цахилгаан эрчим хүч
     
  • Уул уурхай гэж Оросын тал үзэж байгаа юм байна. 

Оросын төмөр зам Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг шинэчлэх хөтөлбөрт хэдийнэ оролцоод эхэлсэн тухай Ушаков дурдаад талууд

  • Газрын тосны бүтээгдэхүүн, онгоцны түлш, эрчим хүч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
     
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ДЦС барихад Оросын компаниудыг оролцуулах талаар хэлэлцэх юм гэжээ.

12:00 2014/09/03

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров
     
  • ОХУ- ын Ерөнхий сайдын орлогч Сергей Трутнев
     
  • Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка
     
  • Эрчим хүчний сайд Александр Новак,

Бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд

  • “Русал”-ын тэргүүн Олег Дерипаска
     
  • ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев
     
  • "Роснефть"  - ийн ерөнхийлөгч Игорь Сечин
     
  • Оросын Төмөр замын ерөнхийлөгч Владимир Якунин нар манай улсад ирэх юм байна.

11:50 2014/09/03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийх ажлын айлчлал нэг цагаар хойшилсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүний онгоц буух цаг нэг цагаар хойшилж 14.00 цагт Улаанбаатарт газардах юм байна. 

11:47 2014/09/03

Гэрэл зургийг WWW.MPA.mn

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлах хамгаалахын нэгдүгээр орлогч дарга, армийн генерал Аркадий Викторович Бахиныг хүлээн авч уулзлаа.

11:37 2014/09/03

БНХАУ манай экспортын гол нэрийн барааны хамгийн том худалдан авагч орон.

2013 оны эцсийн дүнгээр ОХУ манай экспортын гол нэрийн бараануудаас Жонш, Молибдены хүдрийг худалдаж авчээ.

Мөнгөн дүнгээр илэрхийлбэл эдгээр экспортын гол нэрийн бараануудын нийт дүнгийн ердөө 2% юм. 

10:20 2014/09/03

ОХУ-тай тохиролцоонд хүрэх ГУРВАН чухал асуудал

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 13:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн нислэгээр ирнэ.

Түүний айлчлал өнөөдөр 18:00 цагт өндөрлөнө. Зургаан цаг орчим үргэлжлэх энэхүү ажлын айлчлалаар хоёр орон 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл мэдэгдээд байна. 

Эдгээр 10 гаруй баримт бичгийг багцлан ерөнхий гурван төрлийн чухал асуудалд талууд тохиролцохоор болсон талаар албан эх сурвалжууд онцолж байгаа юм. 

1.  Төмөр замын багц асуудал

Нэгдүгээрт Монгол Улс, БНХАУ -тай хамтран шийдэлд хүрсэн транзит тээврийн асуудлыг мөн ОХУ-тай хамтран шийдэх хэлэлцээ хийгдэх нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Итар Тасс болон “Российская газета” сонинд ярилцлагадаа  "Одоо бид төмөр замын транзит тээвэрлэлт, транзит боломжийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй" гэжээ. 

Мөн олон жилийн туршид яригдаж байгаа төмөр замын шинэчлэлийн асуудлыг ярих нь тодорхой болоод байна. Ингэхдээ бидний хүлээж байсан хувь эзэмшлийн асуудал яригдах уу, үгүй юу гэдэг одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямар ч байсан Монголын төмөр замыг хос болгох буюу хөгжлийн шинэ замд гаргах яриа хэлэлцээ болох нь. Мөн төмөр замаар тээвэрлэх ачаа, тээврийн квотыг тохирох нь энэ айлчлалын чухал баримт, бичиг болохоор байна. 

2. Хоёр орны худалдааны хэмжээг нэмэх, хөнгөвчлөх

ОХУ-д бүтээгдэхүүн экспортлох асуудал ч мөн удаан хугацаанд яригдаж байгаа. Харин энэ айлчлалын хүрээнд бэлтгэл ажил болгож Мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа, Таримал үр сортын үржүүлгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудал, Технологи дамжуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудад хоёр тал хамтран ажиллах нь тодорхой болоод байгаа. Бид ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоно гэхээр хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн л илүү боломжтой байгаа юм. Тиймээс энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг илүү боловсронгүй, эрүүл, аюулгүй, олон улсын стандартад нийцүүлэх тал дээр салбарын хүмүүс тохиролцоод байна. 

Мөн манай мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлох асуудлыг бодит ажил болгохын тулд ирэх жилүүдэд төчнөөн тонн мах экспортлоно гэсэн квот буюу нарийн тохиролцоо хийх бололтой.

Мөн манай улс БНХАУ-тай байгуулсан шиг хоёр орны Төв банкууд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэлд гарын үсэг зурж магадгүй байна. Манай импортын 22 хувийг эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр төлдөг болох нь гадаад валютын гарах урсгалд эерэг нөлөөтэй арга хэмжээ болно гэж эдийн засагчид үзэж байгаа юм. 

3. Соёлын харилцаа болон бусад

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мэдээж хоёр орны боловсрол, соёлын харилцаанд дэвшил авчрах оюутан солилцооны тоог нэмэгдүүлэх тухай яригдах бололтой. Мөн Монгол Улсад ОХУ-ын технологийн сургуулийг нээх санал энэ айлчлалаар яригдах нь тодорхой болсон талаар албаны эх сурвалжууд мэдэгдэж байна. 

Мөн хоёр орны иргэд харилцан 30 хоног визгүй зорчих асуудал шийдэлд хүрсэн талаар оросын хэвлэлүүдээр бичигдсэн билээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд "Хоёр орон харилцан визгүй зорчих нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд гарч буй түүхэн шийдвэр юм" гэсэн. Түүнчлэн хоёр орон цэрэг, техникийн хамтын ажиллагааны тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. 

Дээрх гурван багц асуудлын хүрээнд өнөөдрийн айлчлал өрнөх нь.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан. Тиймээс ч хоёр орны Ерөнхийлөгч нар өнөөдөр Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж,  Г.К.Жуковын  музей үзэж сонирхох тухай хөтөлбөрт тусгагджээ. 

Хоёр орны түүхэн харилцааны тухай дараах ИНФОГРАФИК-аас үзнэ үү. 

ИНФОГРАФИК дээр дарж томруулж үзэх боломжтой. 

Инфографик дээр дарж томруулж үзнэ үү.