Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын автобус 11 чиглэлд явж байна

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн

Энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.  

Тодруулбал, 

  • “Зүрх уул-5-р сургууль” 
  • “Нисэх-120 мянгат” 
  • “Дамбадаржаа- Хуч бөөний төв”  
  • “Зүүнсалаа-36-р сургууль” 
  • “Нарангийн гол-62-р сургууль” 
  • “Орбит-36-р сургууль” 
  • “Их наран-36-р сургууль”
  • “Баруун салаа - 105-р сургууль” 
  • “Ботаник -Токиогийн гудамж” 
  • “Шархад -Цайз-Сансрын түнель 
  • “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль “ гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа ажээ.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу энэ сарын 01,02 –ны өдрүүдэд эдгээр автобусуудаар нийт  660 гаруй сурагч үйлчлүүлсэн байна.