Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд байрлах 153 хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авчээ

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авч, тэмдэгжүүлсэн байна.

Тодруулбал,

  • Б.Цэрэндоржийн  хөшөө
  • Гурван унагатай баримал
  • Д.Нацагдоржийн хөшөө
  • Төрийн дуулалын дуут хөшөө 
  • Сөүл асар 
  • Энхтайваны хонх  гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт барилга, хөшөө баримлуудын хажууд тусгай  мэдээллийн самбар байрлуулж, самбарт  “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна" хэмээн бичжээ.

Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно хэмээн бичиж, англи монгол хэлээр хөшөөний  тайлбарыг бичжээ.  Тайлбарт тухайн барималыг  бүтээсэн уран барималчийн нэр, хөшөөг бүтээн босгосон он, түүхэн дурсгалын утга учрыг товч, тодорхой бичсэн байна.