Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Исламистууд хоёр дахь сэтгүүлчийг цаазаллаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Исламын Улс нэртэй террорист байгууллага Ирак, Сири улсуудын багагүй газар нутгийг эзлээд байгаа билээ. Тэдний довтолгоог зогсоохын тулд АНУ агаараас цохилт өгсөөр байгаа.

Харин үүнд эсэргүүцэл үзүүлж тэд өнгөрсөн сард Америк сэтгүүлч Жэймс Фолейгийн толгойг авсан бичлэгийг нийтэд цацсан.

Уг бичлэгийн төгсгөлд Британий сэтгүүлч Стивен Сотлофийн дүрсийг харуулж, хэрвээ цохилт үргэлжилсээр байвал түүний толгойг авна гэдгээ зарласан юм.

Гэтэл өчигдөр Сотлофийн толгойг авсан бичлэгийг мөн нийтэд тараажээ.

Америкт хаягласан хоёр дахь захидал нэртэй бичлэгт түрүүчийн цаазыг гүйцэтгэсэн багтай этгээд Обамад хандан Исламын улсын эсрэг явуулж байгаа дээрэнгүй бодлогоо өөрчлөхийг шаарджээ.

Сэтгүүлч Стивен Сотлоф нь 2013 онд Сирид ажиллаж байхдаа олзлогдсон юм.

Жэймс Фолейг цаазалсан бичлэгийн төгсгөлд Сотлофийг харуулсны дараа түүний ээж Исламын улсын удирдагч Абу Бакр аль-Багдадид хандан өршөөл хүссэн захидал илгээсэн ч тус болоогүй байна.

Өнгөрсөн сард АНУ Исламын улсын дайчидтай тулалдаж байгаа Курдын армид дэмжлэгэ үзүүлж 120 орчим агаарын цохилт өгөөд байгаа юм.