Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын саналыг хоёр гараа өргөн дэмжье

С.Цээл
2014 оны 9 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Улаанбаатар хотын авто­замыг дээрээс нь харахад аварга том эрээн могой үлэмж биеэ чүү чамай хөдөлгөн гулбилзаж арай ядан урагшлах мэт дүр төрх харагдах аж.

Нам гацаж, таг түгжирсэндээ бухимдсан жолооч нарын зогсоо зайгүй дуугаргах дуут дохио, элдэв хараал, гарцтай гарцгүй газраар чихэлдэн сүлжилдэх хүүхэд хөгшид гээд чих толгой дөжирч, нүд эрээлжлэм үйл явдал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн бий болчихлоо.

Уг нь нийслэлчүүд өнгөрсөн 10 хоногт буюу наймдугаар сарын 22-31-нийг хүртэл хотын дарга, Үүл баатрын санаачилсан “Дугаарын хязгаарлалтын түр журам”-ыг мөрдөөд авто зам түгжрэлгүй, нийтийн тээвэр нь хурдан, иргэд бухимдалгүй тун дажгүй байлаа.

Нийтийн тээврийн М-27 Таван шар - Баянзүрхийн товчоо чиглэлийн автобусанд суугаад Санкт петербург /хуучнаар Ленин клуб/-ийн буудалд ирэхэд ердөө л 18-20 минут болж байлаа. Гэтэл өчигдөр дээрх маршрутын дагуу явахад 1цаг 10 минут явж ирлээ. Ингээд бодохоор цагаан толгойтой даргын маань санаачилсан автомашины дугаарын “Тэгш, сондгой­гоор журамладаг” нь цаг үеэ мэдэрсэн, жинхэнэ нүдээ олсон ажил гэж сайшаамаар. 

“Тэгш, сондгойгоор нь журамладаг” энэ аргаасаа л няцаж болдоггүй юм шүү. 

Фэйсбүүк, твит­терээр “Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг барьчих хэмжээний мөнгөөр хогны уут хийлгэж тараахад чинь дуугүй л авсан... Ер нь гаргасан шийдвэр болгоныг чинь дэмжсэн. 

Харин одоо төв замаар зорчсоны төлбөрт 50 мянган төгрөг ёстой өгч чадахгүй нь. Багахан шиг давраарай Бат-Үүл дарга аа” гэх өнгө аяс илэрхийлэн элдвээр бичиж элэглэж л байсан. Элэглэж л байг, элдэвлэж л байг. Ажил хийж амьдрал өрнөн буцалж байгаа цагт алдаа оноо зэрэгцэж байдаг хойно.

Харин “Тэгш, сондгойгоор нь журамладаг” энэ аргаасаа л няцаж болдоггүй юм шүү. Энэ минийх бус ард иргэдээс Үүл даргад дайсан үг. Хувийн машинтай хүмүүсийн олонх нь энэ шийдвэрийг эхлээд эсэргүүцэж байсан. 

Харин одоо бүтэн өдрийн хагаст нь түгжирч тагжирч явахаар нийтийн автобусанд суугаад хүрэх гэсэн газраа шурдхийж хүрчихээд сэтгэл амар, уур уцааргүй явахыг хүсэх болж. Энэ нь нэг талаар “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчийн үлгэр болж байгаа ч нөгөөтэйгүүр дэм­жихээс гарцаагүй аасуудал.

“...Ажил хийвэл дуустал” гэгчээр эдийн засагт хэмнэлттэй, экологид нэмэртэй энэ саналыг бүр хоёр гараа өргөн дэмжиж байна.

Зураг