Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхий самар худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн хүүхэд залуус гэмтэж бэртэх, гал гаргах, архидан согтуурах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь их болжээ.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөвшөөрөлгүй самар түүж, борлуулах үедээ архидан согтуурсан, гэмтэж бэртсэн үйлдлийг илрүүлж, мэргэжлийн хяналтын газар, ойн байцаагч нартай хамтран ажиллаж байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд залуус өртөх нь их байгаа учраас эцэг эхчүүд анхаарал сонор сэрэмжтэй байж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог байна.

Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгоно. Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй байх юм байна.

Гэсэн хэдий ч нийслэлд хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан тул арга хэмжээ авах боломж тааруу гэдгийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Дорж олон нийтэд мэдэгдсэн юм.