Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Либерийн сувилагчид ажил хаялт зарлажээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкт дэгдсэн Эбола тахлын улмаас олон хүн нас барж, байдал хяналтаас гарч байгаа нь эмнэлгийн салбарынхныг ч хүндхэн байдалд оруулж байна. Өвчтнүүдтэй тулж ажиллаж байгаа Либерийн  эмч, эмнэлгийн ажилтнууд аюултай нөхцөл байдалд ажиллаж байгаа тул өөрсдөд нь анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэн цалинг нэмж, халдвараас хамгаалах хэрэгслийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарлажээ.

Монровийн эмнэлгийн ажил хаях хөдөлгөөний төлөөлөгч Жон Тугбехийн мэдэгдснээр сувилагчдад хувийн хамгаалалтын хэрэгсэл олгохоос нааш тэд ажилдаа ирэхгүй байхаар шийдсэн тухай Риа Новости агентлаг мэдээлсэн байна.  

Эбола тахал тархаж эхлэснээс эхлээд л биднийг өвчтнүүдтэй ажиллахад хамгаалалтын хэрэгсэл гэж олгоогүй. Үүний улмаас олон эмч вирусын халдвар авсан. Бидэнд ажиллах нөхцөл бүрдүүлж, вирусээс өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл өгөх хүртэл бид гэртээ байх болно” хэмээн ажил хаях хөдөлгөөний төлөөлөгж Жон Тугбех мэдэгджээ.



Баруун Африкт дэгдээд байгаа Эбола тахал зөвхөн энэ бүс нутаг гэлтгүй дэлхий нийтэд заналхийлэх аюул боллоо гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрсөн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж, улс орнуудад халдвар авсан тохиолдол илэрсээр байна.

Эбола тахлаас урьдчилан сэргийлэх тарилга байхгүй нь ийнхүү нөхцөл байдлыг хянахад хүндрэлтэй болгож байгаа юм. Их Британи, АНУ, Япон, Канадын мэргэжилтнүүд энэ төрлийн бэлдмэл гаргаж авахаар ажиллаж байгаа ч цаг хугацаа их шаардагдах тул энэ хооронд өвчний тархалт улам нэмэгдсээр байна.

Түүнчлэн Америкийн эрдэмтэд туршилтын тун гарган авч, түүнийгээ эбола тахлын вирусээр халдварласан хоёр эмч дээр амжилттай туршсан ч өнөөдрийн байдлаар өвчилсөн хүмүүст хүрэлцэхүйц хэмжээний тун гаргаж авах боломжгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: Вести