Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлал хийнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Чингис хаан нисэх онгоцны буудал

13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол улсад хийх ажлын айлчлал эхэлнэ.

Батлан хамгаалах яамны байранд

09:00 цагт: Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч даргыг хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Батлан хамгаалах, зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзалт хийнэ.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт

09:00 цагт: “Халх голын дайн ба төмөр зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

Олон нийтийн мэдээллийн төвд \МҮОНРТ\

10:00 цагт: "Түүхийн жимээр" ОХУ, Казакстан, Монгол Улсын нутгаар хийх авто аяллын тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

Пума империал зочид буудлын бага танхимд

11:00 цагт: Каритас Чех байгууллагын хэрэгжүүлж буй "Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-өөс Шведийн Байгаль орчин судлалын институттэй хамтран боловсруулсан "НОГООН БАРИЛГЫН ПРАКТИК" хичээлийн хөтөлбөрийг Монголын Барилгын Политехникийн Коллеж-д хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдана.

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хаан танхимд

11:30 цагт: Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аяны ялагчдад шагнал гардуулна. 

 МХЕГ-ын хурлын зааланд

10:00 цагт: Бүх хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтынхантай хийх цахим хурал эхэлнэ.

Налайх дүүрэгт

10:00 цагт: Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. 

Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд

17:00 цагт: Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны өргөтгөсөн хурал эхэлнэ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.