Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэлттэй мэргэжлээр суралцах оюутнуудыг дэмжинэ

Э.Бэрцэцэг
2014 оны 9 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг
Сонгох мэргэжлээ сайн судлаарай

Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа ч орон нутагт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгааг нутгийн удирдлагууд нь хэлж байна.

Тиймээс Өмнөговь аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Тус аймагт сургууль, цэцэрлэгийн багш, эмч сувилагч, мал зүйч, малын эмч, соёл урлагийн менежер зэрэг боловсон хүчин дутмаг байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс өнгөрсөн жил хөтөлбөрийн хүрээнд 38 оюутанд тэтгэлэг олгожээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан суралцах бөгөөд голч дүн 2.8-д хүрээгүй тохиолдолд гэрээг цуцалж, төлбөрийг буцаан олгуулна.

Харин энэ удаа МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС зэрэг улсын томоохон сургуульд эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас сонгон шалгаруулж, бодлогоор дэмжих гэнэ. Шалгаруулалтыг сорил болон ярилцлага гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, шалгалтанд оролцсон оюутнуудаас сонгон шалгаруулах гэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан суралцах бөгөөд голч дүн 2.8-д хүрээгүй тохиолдолд гэрээг цуцалж, төлбөрийг буцаан олгуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж, гурваас доошгүй жил ажиллах ёстой юм байна

 

Зураг