Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Найман сартай хүүгээ тэврэн урсч одсон бүсгүйн өнчирч хоцорсон хүүхдүүдийг эргэжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооноос “Хариу нэхээгүй тус” аяныг 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Аяны хүрээнд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулжээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолдож, найман сартай хүүгээ тэврэн урсч одсон Н.Саранчимэг бүсгүйн өнчирч хоцорсон хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх нарыг МЗХ-ныхон эргэж очжээ.

Тэд хүүхдүүдэд хичээлийн хэрэглэлийг нь гардуулж өгөхийн зэрэгцээ бага ангиа төгсөх хүртэл нь таван жилийн турш хичээлийн хэрэгслээр нь бүрэн хангах тухайгаа дуулгажээ.

Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат, сайхан сэтгэлт олон ах эгч нар нь хандивласан бөгөөд бид бүхний итгэлийг үнэлж онц сурч том болоод бусдад туслаж байгаарай гэсэн захиасыг ч мөн тэдэнд хэлсэн байна.

“Хариу нэхээгүй тус” аян цаашид үргэлжилж тусламж хэрэгтэй мянга мянган хүүхдүүдийг баярлуулаасай гэдгийг У.Ууганбаатар, У.Батсүх нар хэлсэн байна.