Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховдын ирээдүй" сангаас 11 сурагчид тэтгэлэг олголоо

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN

 

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймгийн шилдэг сурагчдыг хүлээн авч уулзжээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хичээл сурлагатаа амжилт гаргаж, бусад оюутан залуустаа үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ нийгэмд тустай олон зүйл хийж  нутаг ус цаашлаад улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болоорой” хэмээн хүүхдүүдэд захилаа.

Мөн түүний тэргүүлдэг "Ховдын ирээдүй" сангаас энэ удаад математик, хими, физик, англи хэлний дөрвөн чиглэлээр улсын олимпиадад амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн 11 сурагчид тэтгэлэг олгож  байгааг  танилцуулан сурагчдад тэтгэлэгийг гардуулсан байна.