Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн бирж 2013-2014 оны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг буурууллаа

Б.Ану
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын хөрөнгийн бирж нь гишүүн брокер, дилерийн компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан санал, хүсэлтийг харгалзан гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээг бууруулах шийдвэр гаргажээ.

Гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээ 2.5-3.5 сая төгрөг байсныг 1.5 сая төгрөг болгон бууруулж, арилжааны системд нэвтрэх эрх буюу терминал ашиглах төлбөр /нэг сарын 195,000 төгрөг, жилийн 2.3 сая төгрөг/-ийг 2014 оныг дуустал бүрэн чөлөөлөхөөр болсон байна. 

Ийнхүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлснээр нэг гишүүн компанид нийтдээ 8 орчим сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм.