Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Монголын иргэд 30 хоног дотор харилцан визгүй зорчино

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар Орос, Монголын иргэд 30 хоног хүртэл хугацаанд харилцан визгүй зорчих гэрээг батлахаар болсныг Интерфакс агентлаг мэдээллээ.

Уг гэрээний төслийн дагуу Монгол улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол улсад нэг удаадаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болох юм.

Энэ тохиолдолд хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд нийт визгүй зорчих хоног нь 90-ээс хэтрэхгүй байх гэнэ.

Харин 30-аас дээш хоногийн хугацаанд бизнес эрхлэх болон ажиллах бол зохих визийг авах хэрэгтэй болно.

Мөн энэ гэрээнээс гадна хоёр улсын ойн түймрийн эсрэг хамтарч ажиллах гэрээний төслийг дэмжжээ.

Уг гэрээгээр хоёр улс нь хилээсээ дотогш харилцан 10 км хүрээн дэх бүсэд ойн болон хээрийн түймэртэй тэмцэхэд хамтарч ажиллах юм байна.

Эдгээр гэрээнүүдийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын үеэр гарын үсэг зурж батлахаар төлөвлөжээ.