Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний буудайг хэрхэн хадгалах вэ

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүнсний буудайны стандарт нь анх 1995 онд батлагдаад өнөөг хүртэл нийтдээ 4 удаа (1998, 2004, 2010) онуудад тус тус дахин хянаж шинэчлэгджээ. Энэхүү стандарт нь хүнсний буудайг шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд ашиглагддаг байна. 

Буудайг ботаникийн шинж чанараар нь зөөлөн, хатуу гэж ангилдаг.  Зөөлөн буудайн чийглэг 14,5-15,0%-иас ихгүй, цавуулаг 18-28%-иас багагүй, уураг 10,5-13,5%-иас багагүй, гадны хольц 2%-иас ихгүй, тарианы хольц 5%-иас ихгүй гэх мэтчилэн зөөлөн болон хатуу буудайны нийт 11 үзүүлэлтийг 4 ангилалаар үзүүлсэн байдаг.

Үүнээс гадна мэдрэхүйн үзүүлэлт, буудайн эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийн техникийн шаардлагууд байдаг аж. Тухайлбал, цэвэрлэж, хатаасан буудайг агаарын солилцоо сайтай, хортон  шавьжаар бохирдоогүй, ургамлын хорио цээрийн шаардлагыг бүрэн хангасан, гадны элдэв үнэргүй, шороо чийгээс хамгаалсан, хуурай, цэвэр агуулах, байр болон зориулалтын хашлагуудад хадгалах ёстой.

Буудайг цэвэр, хуурай гадны үнэргүй, хортон шавьжаар бохирдоогүй, ургамлын хорио цээр, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан тээврийн хэрэгсэлээр зөөж, тээвэрлэнэ.