Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цайны цагаар ТҮЦ машинаас 2000-3000 хэрэглэгч үйлчилгээ авдаг

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2013 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэд өнөөдрийн байдлаар нийт 19 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд цаашид үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх ажээ.

2014.08.28-ны өдрийн байдлаарТҮЦ машинаас авч болох үйлчилгээний нэр, төрөл:

1.    Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Санал хүсэлт, өргөдөл гомдол гаргах
2.    Иргэний үнэмлэхийн лавлагаа
3.    Төрсний бүртгэлийн лавлагаа
4.    Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
5.    Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
6.    Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
7.    Оршин суугаа хаягийн тодорхойлолт
8.    Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 
9.    Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
10.    Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
11.    ААН-н Татварын лавлагаа
12.    Иргэний үнэмлэхийн захиалга
13.    Хэвлэл захиалга
14.    Цахилгааны төлбөр төлөх
15.    УИХ санал асуулга
16.    УИХ үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлт
17.    Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт
18.    УИХ гишүүнтэй уулзах хүсэлт
19.    Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/
20.    Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт (Хийгдэж байгаа)
21.    Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр гаргасан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)
22.    Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)

ТҮЦ машин нь 

  • Тамга, гарын үсгийг QR кодоор орлуулсанаар гэдрэг шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн
  • Лавлагаа олгогдох үйлчилгээ нь УБЕГ-т ашиглагддаг 
  • Лавлагаа ID кодоор бүртгэгдсэн нууцлалтай цаасан дээр хэвлэгдэгддэг 
  • Бэлнээр 100, 500, 1000, 5000, 10000, 20000 төгрөг хүртэл дэвсгэрт уншихаас гадна бэлэн бусаар  төгрөгийн карт, виза карт, мастеркарт уншуулан төлбөр тооцоогоо хийж боломжтой

ТҮЦ машины хэрэглээ, үйлчлүүлсэн иргэдийн тоо:

Ажлын өдөр дунджаар: 2000-3500 хэрэглэгч, 

Амралтын өдөр: 530-760 хэрэглэгч, 

Цайны цагаар: 2000-3000 хэрэглэгч, 

Ажлын бус цагаар: 530-760хэрэглэгч

ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрснээр олон давуу талууд бий болсон. Үүнд: 

  1. 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газрын ачаалал  40 гаруй хувиар буурсан.
  2. Түргэн шуурхай үйлчилгээ хүргэдэг болсноор  иргэний цаг хугацаа, мөнгийг хэмнэдэг болсон.
  3. Иргэн өөрт  хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас төрийн үйлчилгээг долоо хоногт 24 цагийн турш авдаг болсон.
  4. Иргэний   цахим үнэмлэхийг өдөр тутмын хэрэглээнд бүрэн оруулсан.

 Нийгэм, эдийн засгийн хэмнэлт:

Сүүлийн нэг жилд нийт 485, 8 мянган иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлж  нийт 4, 8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй байгаа ажээ.