Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Путины Mercedes-Benz S 600 Pullman Улаанбаатар хотод ирлээ

Н.Пунцагболд
2014 оны 9 сарын 1
Монголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин энэ сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Энэ айлчлалтай холбоотойгоор Оросын сайтууд янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа билээ. Тэгвэл http://asiarussia.ru/ сайтын мэдээлж байгаагаар Оросын Ерөнхийлөгчийн машин өчигдөр орой 21:00 цагийн үед Улаанбаатарт ирээд байгаа аж.  

Тус сайт “Өчигдөр орой ОХУ-ын IL-76 онгоц “Чингис хаан” онгоцны буудалд буусан. Тэрхүү онгоцоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай хуягт машин Улаанбаатарт очсон байна. Путины машин Улаанбаатарт очсон талаарх мэдээллийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон бичиж байна” хэмээн мэдээлжээ. 

Путины хуягласан  Mercedes-Benz S 600 Pullman машин нь хамгаалалтын зориулалттай юм. Хуягт лимузины эх биеийн зузаан нь 60 мм, бүх  хаалганы жин нь 160 кг аж.  Машины үнийг сая евро хэмээн тооцож байгаа ажээ.  www.pravda-tv.рu сайтын мэдээлж байгаагаар бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн "Mercedes Pullman" 6.2 метр урттай, 3 орчим тонн жинтэй, 400 морины хүчтэй,  6 литрийн багтаамжтай, V12  хөдөлгүүртэй юм байна.  Мөн эргэн тойронд юу болж байгааг хянах камеруудыг эх биед нь суулгаж өгчээ.  

Түүнээс гадна харилцаа холбооны иж бүрэн системтэй, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан унаа ажээ.  Тэр ч битгий хэл энэхүү машины хуяг нь галт зэвсэг, гар бөмбөгийн дэлбэрэлт болоод галд тэсвэртэй төдийгүй халдлагад өртсөний дараа ч гэсэн хөдлөх чадвартай аж. 

“Pullman” зүгээр ч нэг хуягласан машин биш.  Мөн зөвхөн нэг их бие биш бүхэл бүтэн бүтэц юм.  Энэхүү машин  хянах самбар дээрээ гал унтраах системтэй, хорт хийн халдлагаас хамгаалах  тогтолцоотой.  

Түүнээс гадна цахилгаан болон өндөр эрчим хүчний бичил долгионыг тэсвэрлэх чадалтай ажээ.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү алдартай "Mercedes Sprinter" машин дэлхийд ганц л байдаг эд юм байна.  

Владимир Путин цэлгэр, зай ихтэй машинд дуртай бөгөөд тэндээ ажлаа явуулж, тэр ч байтугай хурал хийдэг аж.  Түүний “Pullman”-д шаардлагатай үед найман хамгаалагч суулгаад явсан ч уужуухан багтдаг юм байна. "Mercedes Sprinter"-ыг гаднаас харахад бусад машинаас ялгагдах юмгүй, нэг метр уртыг эс тооцвол шүү дээ.

Харин  дотроо өвөрмөц байдлаар тоноглогдсон юм.  Машин дотор мини бар, жижиг хөргөгч, буйдан, эвхэгддэг сэтгүүлийн ширээ байдаг юм байна.  Мэдээж харилцаа холбооны иж бүрэн хэрэгсэл, сонин, сэтгүүл, DVD тавихад тохиромжтой тавиур байдаг ажээ.

Зураг