Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Алтангэрэл: Хоёр орны чөлөөт худалдааны бүсийн тухай саналууд бэлэн болсон

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт манай улсад айлчлал хийх гэж байна. Айлчлалынн үеэр ямар асуудлууд яригдах талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэлийн “Интерфакс”  агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. 

- Ноён элчин сайд аа,  Монгол Улсын зүгээс Путины айлчлалын үеэр тавих тодорхой саналууд бэлдсэн байгаа болов уу? 

- Бид ноён Путины айлчлалын үеэр манай хоёр орны хоорондын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаг, энэ зорилгод хүрэх дунд хугацааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах санал тавьсан. Ер нь энэ айлчлалын үеэр арав гаруй хэлэлцээрт гарын үсэг зурна. Өнөөдөр манай хоёр орны харилцааны түвшин ахисан байгаа. Үүний илрэл нь Оросын Ерөнхийлөгчийн айлчлал юм.


- Монгол Улс болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүсийн төслийг хэзээнээс эхлэн хэрэгжүүлэх бол? 

- Монгол Улс болон ОХУ-ын хооронд чөлөөт худалдааны бүсийн тухайд гэвэл манай тал тодорхой саналуудыг бэлтгэсэн, удахгүй Оросын талд өгнө. 

- Монгол Улс Орос руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юу? Тийм бол ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үүнд багтаж байгаа вэ? 

- Төлөвлөгдөж байгаа байх. Манай тал ихэвчлэн мах, махан бүтээгдэхүүн санал болгодог. Гэхдээ энд чанарын асуудлууд яригддаг. Манайх бэлчээрийн мал аж ахуйтай, харин Орос улс нийлүүлэгдэж буй махны стандартад өндөр шаардлага  тавьдаг.

Путины айлчлалын үеэр манай хоёр орны хоорондын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаг, энэ зорилгод хүрэх дунд хугацааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах санал тавьсан. Ер нь энэ айлчлалын үеэр арав гаруй хэлэлцээрт гарын үсэг зурна.

Оросын аль хэсгийг бид мах махан бүтээгдэхүүнээр хангах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Манай улс махны нийлүүлэлттээс гадна хүнсний ногоо, тэр бүү хэл үр тариа нийлүүлэх боломжтой  гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. 

- Манай хоёр орны хоорондын цэрэг техникийн хамтын ажиллагааны хэтийн төлөв ямар байгаа вэ? Монгол Улс Оросд үйлдвэрлэсэн зэвсэг, техник худалдаж авахаар төлөвлөж байгаа юу? 

- Магадгүй, Монгол Улс хоёр л хөрштэй гэдэг талаас нь үзвэл их хэмжээний зэвсэг хэрэггүй. Энэ бол улс төрийн асуудал. Мөн энд Оростой харилцах уламжлалт харилцаа гол үүрэг гүйцэтгэнэ. 

- Таван Толгой орд газраас төмөр замын салаа барих ажилд саад болж байгаа асуудлуудыг Монгол Улс цэгцлэхэд бэлэн байгаа юу? 

- Эдгээр асуудлууд хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ. Манай ашигт малтмалын томоохон ордуудаас гардаг төмөр замын хөдөлгөөний гол чиглэл нь Хятад улс. Хятад нарийн царигтай. Ачаа буулгаж, эсвэл дугуй солих нь манай нийлүүлэлтийн өртгийг нэмэгдүүлж, ингэснээр өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа. 

- Таван Толгойн орд газрын боловсруулалтын нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа вэ? Танай орон энэ орд газарт гадны хөрөнгө оруулалт татахад бэлэн байгаа юу? 

- Одоогоор манай улс орд газартаа бие даан боловсруулалт хийж, Хятад улс руу хязгаарлагдмал хэмжээтэй нийлүүлэлт хийж байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ бага, энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд нүүрсний бизнесийг анхаарахгүй байх нөхцлийг үүсгэж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй. 

- Оюу Толгойн алт зэсний орд газрын боловсруулалтын тал дээр танай улс болон түншүүдийн хооронд үүссэн санал зөрөлдөөн Монгол Улсын талаарх таагүй сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад төрүүлнэ гэхээс танай улс болгоомжлол байгаа юу? 

- Бид үндэсний ашиг сонирхлоо хамгаалж, явцын дунд бусад оролцогчидтойгоо хэлэлцээрээ сайжруулахаас аргагүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулахаас өмнө ийм сөрөг хандлагга ажиглагдаж байсан. Одоо хууль ёсны шаардлага гарч ирж байгаа учраас дургүйцэх хандлага багассан. 

- Монголд  нийлүүлэгддэг Оросын газрын тосны хэмжээ ямар байдаг вэ? Ойрын үед хэмжээ нь нэмэгдэх болов уу? 

- Өнөөдрийн байдлаар Оросын нийлүүлэлт 60 хувьтай тэнцүү байгаа \импортын нийт газрын тосноос\. Саяхан хүртэл  танай улс энэ салбарт монополь байсан. Цаашлаад нэмэгдэх эсэх нь тээврийн зардал болон газрын тосны бүтээгдэхүүний өртөгөөс хамаарна.