Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС сонголтыг эрхэмлэсэн сургууль болжээ

Ж.Өөдлөн
2014 оны 9 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ хичээлийн жилээс МУИС хичээлээ, багшаа, мэргэжлээ сонгох шинэ бүтэц бүхий зохион байгуулалтад шилжсэн байна.

Сонголтыг эрхэмлэсэн энэхүү сургалт, судалгааны тогтолцоо нь бүх төвшинд өрсөлдөөнт байдлыг дэмжих, өрсөлдөөн нь чанартай сургалтыг бий болгох аж.

Хэт жижгэрч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангахаа больсон 170 гаруй хөтөлбөрийг шинэчлэн НҮБ-ын ЮНЕСКО, БШУЯ-наас гаргасан шаардлагад нийцсэн мэргэжлийн 70 гаруй индекцийг 93 хөтөлбөр шинэчлэн баталжээ. 

Оюутнуудад дээд боловсролын суурь мэдлэг, ур чадвар олгож, асуудал шийдэж шийдвэр гаргадаг, хөрвөх чадвартай мэргэжилтэн, нийгмийн идэвхитэй гишүүн болгоход чиглэсэн ерөнхий суурь хичээлийг анх удаа бий болгох гэнэ.

Эрдэмтэн профессоруудын санал болгосон 170 гаруй хичээлээс шат шатны хэлэлцүүлгийн дүнд 90 хичээл шалгаран үлджээ.

Эндээс оюутан өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжлийн хэрэгцээнд үндэслэн 10-12 хичээлийг чөлөөтэй сонгох судлах боломж бүрдэж байгаа ажээ. 

Зураг