Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг уурын өөрчлөлтийг аврахын тулд хүмүүс мах бага идэх хэрэгтэй гэжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Британийн эрдэмтэд Дэлхийн агаар мандалд хүлэмжий хий цацагдаж байгаа хэмжээ нь  хүмүүс мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэмжээтэй холбоотой болохыг олж тогтоосон байна. 

Кембриж болон Абердины их сургуулийн судлаачид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс үүссэн хүлэмжийн хийн хэмжээ 2050 он гэхэд  8 хувиар өсөх бөгөөд энэ нь агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг хэвийн хэмжээнд барих боломжгүй болно гэсэн үг хэмээн судлагаандаа дурджээ.

Хөгжингүй орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний хаягдал бага гаргаж, хүмүүс мах бага идвэл энэхүү нөхцөл байдлаас урьдчлан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Тэдний гаргасан энэхүү судалгааны тайлан Nature Climate Change сэтгүүлд бүрэн эхээрээ хэвлэгджээ.



1998 оноос хойш үргэлжилж байгаа дэлхийн дулаарлын явцын “түр зогсоц” дахин арван жил үргэлжлэх магадлалтай гэсэн судалгааг саяхан Америкийн эрдэмтэд гаргасан юм. Тэдний үзэж байгаагаар ойрын арван жилд дэлхийн дулааралтай холбоотойгоор температур өсөхгүй байж магадгүй гэнэ.

Агаар мандалд нүүрсхүчлийн хийн түвшин дээд зэргээр нэмэгдсэн ч 1999 оноос эхлэсэн дэлхийн дулаарлын явц гэнэт зогссон “түр зогсолт”-ын учрыг олохоор судлаачид ажилласан бөгөөд үүний шалтгаан нь Атлантын тэнгисйн 30 жилийн урсгалтай холбоотой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Удаан урсгал дахин арван жилийн туршид дулаан урсгалыг гүн рүү түлхэнэ гэж судлаачид батлаж байгаа юм байна.

Энд дуулгахад Цаг уурын өөрчлөлтийн талаарх олон улсын шинжээчдийн бүлгийн мэдээлснээр 1998- 2012 он хүртэлх хугацаанд дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 0.05 хэмээр нэмэгдсэн байна. Харин 1951-2012 оны хооронд дунджаар Цельсийн 0.12 хэмээр нэмэгдсэн байжээ.