Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренсийн нүцгэн зургуудыг нийтэд цацсан хэрэг гарав

Б.Ану
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренсийн нүцгэн зургуудыг хакердаж нийтэд ил болгосон нь шуугиан тариад байна. Женнифер Лоуренсийн хувийн гэрэл зургуудыг хакердан  4chan сайтад цацсан байна. 

Түүний зургуудыг Apple-ийн онлайн санах ой болох iCloud руу нь нэвтрэн авсан байна. 

Женнифер Лоуренсээс гадна олон алдартай бүсгүйн хувийн гэрэл зургийг ийнхүү хакердсан талаар Telegraph.co.uk мэдээллээ. Тэдэн дунд реалити шоуны од Ким Кардашьян, дуучин Риана, Викториа Секретийн загвар өмсөгч Кэндис Сванипоел зэргийг нэрлэжээ. 

Женнифер Лоуренсийн хэвлэлийн төлөөлөгч нүцгэн зургуудыг цацсан эзнийг олохын тулд тэдгээр зургууд нь жинхэнэ гэж батлаад энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгааг мэдэгджээ.