Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ГЕГ болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдлаа

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд Гаалийн Ерөнхий Газрыг төлөөлж дарга О.Ганбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус гэрээ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 

  • Химийн бодис, бэлдмэлд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах
  • Бараанаас сорьц дээж, загвар авах
  • Шинжилгээний үр дүн болон лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицууллах ажээ.       

Энэхүү гэрээ хэрэгжсэнээр гаалийн хяналт шалгалт оновчтой болж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлэгдэх импортын химийн бодис, бэлдмэлийн гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулагдах цаг хугацаа 3-7 дахин хэмнэгдэж, гадаад худалдааны үйл ажиллагаа хөнгөвчлөгдсөнөөр зардал багасах ач холбогдолтой юм байна.