Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан экс Ерөнхийлөгчийг “эргэжээ”

Б.Тогтох
2014 оны 9 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Засаг ганхах нь гэх чимээтэй зэрэгцэн зарим нэг хүмүүс хөдөлгөөнд орж эхэлжээ.

Тодруулбал, шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын хаяа бараадан хоёр жил айлссан “Шударга ёс” эвслийнхэн сүүлийн үед тун их хөдөлгөөнтэй байгаа сурагтай.

МАХН-ын удирдлага, сайдууд байсхийгээд л Солонгос улсыг зорьж намын даргатайгаа уулзах болсон. 

Тэгвэл саяхан эвсэл байгуулж, Н.Энхбаярыг зүдэрч явахад нөхөрлөсөн хэмээн өндөр үнэлгээ авах болсон МҮАН-ын дарга М.Энхсайхан экс Ерөнхийлөгчийг эргэж очжээ.

Тэдний тухайд гэвэл “Шударга ёс” эвсэл гээчийг байгуулж  2012 оны сонгуульд хүч үзсэн нь чамлахааргүй амжилтыг авчирч, Н.Алтанхуяг “МАХН-МҮАН”-ын эвслийг засагт урих гол шалтгаан тэгж бий болсон юм. 

Нэг зорилго дор бат зангилагдаж яваа, нэгэн үе монголын төрд чухал хүмүүс байсан улстөрчид БНСУ-д уулзаж хамтдаа зургаа татуулсан нь цахим ертөнцөд тархаж олон ч таамаг ярианы эхлэл болсон юм.

Энэ тухай М.Энхсайхан өөрийн фэйсбүүктээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж биеийн байдлыг нь асуулаа. Зурхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн хоёр том асуудалтай байгаагаа хэлэв. 

Монголдоо ойрын үед ирэхийг санал болгов оо. Монгол нутаг танд эм болох нь гарцаагүй шүү дээ гэлээ” хэмээн хэлсэн тухайгаа бичжээ. Ямартай ч Засгийн газрын хувь заяа намрын шар өдрүүдэд найгаж мэдэхээр болсон энэ үед ирээдүйд хэрхэхээ ярилцаж, дорвитой шийдвэр гаргасан нь тодорхой биз ээ.

“Шударга ёс” эвслийн хоёр удирдлага харь нутагт уулзаж ямар тохироо хийсэн нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

Зураг