Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэгт загвар эмнэлэг барина

Б.Туул
2014 оны 9 сарын 1
Зууны мэдээ

Азийн хөгжлийн банкны төслөөр Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан загвар эмнэлэг барихаар төлөвлөж байгаа. Эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэхээр болсон юм.

Тэгвэл тус компанийн төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, эхний шатанд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү баримт бичигт эмнэлгийн үйл ажиллагааны хөтөлбөр, загвар эмнэлгийн техникийн баримт бичиг, эмнэлгийн загвар зураг зэргийг багтаажээ.

Харин ирэх сард тэд дараагийн шатны, хоёр дахь ажлынхаа талаар хэлэлцэхээр тохиролцов.

Зураг