Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт усан спортын төв нээгдлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүрэгт усан спорт сургалтын төв нээлтээ хийлээ.

Тус төв нь

  • 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сантай
     
  • 12-15 хүний суудалтай цайны газар
     
  • 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб
     
  • Триатлоны спортын клуб
     
  • Ус чанарын шинжилгээний лаборатори
     
  • Эрүүл ахуй, эмнэлгийн яаралтай тусламжийн бичил төв
     
  • Чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саунтай.

 

Одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн алба, чадварлаг багш дасгалжуулагчдаас бүрдсэн сургалтын алба, захиргаа үйлчилгээний бусад 20 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Энэхүү төв нь усан спортын ач холбогдлыг сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Усан спортын төвийн хаягийг нь дуулгахад 4 дүгээр хорооллын эцэст байрлах Эрдмийн ундраа цогцолборын 78 дугаар сургуулийн хашаанд байрлаж байгаа юм байна.