Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Иргэд хот, дүүргийн захиргаатай хамтран гудамжаа тохижуулжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, 27-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн бүлэг хамтран “Хоггүй  орчин -Эрүүл ирээдүйн төлөө” төсөл хэрэгжүүлсэн байна.

Төслийн хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс 30 машин гаргаж Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжны замыг засчээ.

Энэхүү гудамж нь намаг бүхий шаварлаг хөрстэй байсныг хуулж, 600 м урт, 7 м өргөн,  3 м хүртэлх гүнзгий хайрга асган нягтаршуулан тэгшилсэн байна. Ингэснээр ус шалбааг тогтсон энхэл донхолтой замаар иргэд усны гутал өмсөн явах хүндрэлгүй болж,  түргэн тусламж гал команд, хог тээвэрлэлтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. 

Тус хорооны 46 айл өрх хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай бий болгон хогийн цэг байсан газрыг цэвэрлэн цементэлж, сагсны шийд байрлуулж, хүүхэд, ахмад настанууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайтай болсон бөгөөд эдгээр ажилд тус гудамжны иргэд гар бие оролцон хамтран ажилласан байна.

Түүнчлэн хог тээврийн үйлчилгээний  нэгдсэн хуваарьтай болж, тэвш тавих  зориулалтын 4 талбайг бэлтгэн,  хоёрдогч түүхий эдээ хийх 5 хогийн сав байрлуулжээ.

Энэ онд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэр хорооллын амьдрах орчныг сайжруулахаар иргэдийн оролцоог хангасан 8 төсөл, АНУ-ын Азийн сангаас санхүүжүүлэн    “Загвар хороо”-ны 10 төслийг гэр хороололд хэрэгжүүлж байна.