2014 оны эхний найман сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
Үүнд:
Хэргийн төрлөөр авч үзвэл:
Мөн гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна. 2014 онд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНСУ-аас 2, БНЧех Улсаас 1 иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирсан болно.
Манай иргэд хилийн чанадад зорчихдоо өөрийн үүрэг зорилгоо ухамсарлаж аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөхийг Консулын газраас анхааруулав.