Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил су­раг­чид өглөө 07.00 цагт хичээлдээ очих ёстой

Н.Тунгалаг
2014 оны 9 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

- Улс орнуудын хичээлийн жилийн онцлогоос-

Хүүхдүүдийн зуны амралт шинэ жилийн өмнө эхэлдэг

Австрали улсын дунд сур­гуулиуд жил бүрийн нэг­дүгээр сарын сүүлчээс арван­хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. 

Дэлхийн өмнөд хагаст орш­дог энэ улсад зуны улирал нь арван­хоёрдугаар сараас гуравдугаар сард болдог учраас сургуулийн хүүхдүүд шинэ жилийн өмнөхөн үеэс нэгдүгээр сарын сүүлч хүртэл амардаг байна.

Хичээлийн жил дөрвөн улиралд ху­ваагдан 9-11 долоо хоног үр­­гэлжилдэг аж. Хүүхдүүд зургаан настайгаасаа сур­гуулийн бэлтгэл ангид элсч 12 жил суралцаад төгсдөг. Нэг ангид дунджаар 18 сурагч байдгаас гадна хи­чээлийн танхимыг наад зах нь гурван компьютерээр тоноглодог байна.


Бразил хүүхдүүд өглөө 07.00 цагт хичээлдээ очих ёстой

Хөлбөмбөгийн эх орон Бразил мөн л дэлхийн бөм­бөрц­гийн өмнөд хагаст оршдог бөгөөд сургуулийн хүүх­­дүүд өглөө 07.00 цагт сур­гуульдаа очиж, 12.00 цаг гэхэд тарна. Су­раг­чид өдрийн хоол бо­лохоос өмнө гэртээ харьдаг байна. 

Бразилчууд өдрийн хоо­лондоо их ач холбогдол өгдөг тул аль болох гэр бүлээрээ цугларахыг хичээдэг. Сур­гуулиуд сурагчдыг дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг. Нэг ангид ойрол­­цоогоор 30 су­рагч суралцдаг ч компью­тертэй анги бараг байх­гүй аж. Гэхдээ нэг, хоёр компьютертэй бүлэг сур­гуульд нь тун цөөхөн байдаг. 


Дүрэмт хувцас заавал өмсөхийг шаардахгүй

Хятад улсын сургуулиуд дэл­хийн хойд бөмбөрцгийн улс ор­нуудынхтай адил ес­дүгээр сарын эхнээс зур­­гаа­дугаар сарын дунд үе хүр­­тэл хичээллэдэг.
 

Хи­чээл өглөө 07.30-17.00 цаг хүртэл үргэлжлэхдээ хүүх­дүүдийг өдөрт хоёр удаа хооллодог аж. Хүүхдүүд дунд сургуульд есөн жил суралцдаг байна. 

Сургуулиуд дүрэмт хув­цастай байдаг ч өмсөхийг шаарддаггүй гэнэ. Нэг анги 21 орчим сурагчтай бөгөөд хоёр сурагч дундаа нэг компьютер ашигладаг. Сурагчдаас хятад хэл, ма­те­матикийн хи­чээлийн шал­галт жил бүр авдаг байна.


Сурагчид бямба гарагт хичээллэдэг

Францын сургуулиуд найм­дугаар сарын эхнээс зургаадугаар сар хүртэл хи­чээллэдэг. Хүүхдүүд 08.00-16.00 цаг хүртэл хичээллэх бөгөөд бямба гарагт 12.00 цаг хүртэл хичээллэдэг. Гэхдээ лхагва, ням гарагт амарна. Улсын сур­гуулиуд өдрийн хоолны хоёр цагийн завсарлагатай аж.

Сургуулиуд дүрэмт хувцас өмсөхийг шаард­даг­гүй хэ­дий ч шашин шүт­лэгтэй холбоотой хувцас өмсөхийг хориглодог бай­на. Хүүх­дүүд 6-18 насандаа дунд сургуульд суралцахдаа франц хэл, математик, фи­зик, бай­галийн судлал, га­даад хэл, эдийн засаг, иргэний боловс­рол, түү­хийн хи­чээл үздэг.

Нэг ан­гид дунджаар 23 хүүхэд суралцдаг.


Хөвгүүд, охид тусдаа хичээллэнэ

Иран улс Европын ор­нуудын адил есдүгээр са­раас зургаадугаар сар хүр­тэл хичээллэдэг ч охид, хөвгүүд тусдаа суралцдаг байна. Сургуулийн бас нэг онцлог нь охидод эмэгтэй, хөвгүүдэд эрэгтэй багш хичээл заадаг. Сургуулиудад шашны хичээл заавал ордгоороо өвөрмөц. Хүүхдүүд дунд сургуульд 5-18 насандаа суралцдаг. Иран улсад 2006 оноос эхлэн их дээд сургуулиудад эмэгтэй, эрэгтэй оюут­нууд хамтдаа суралцахыг зөв­шөөрчээ. Оюутнуудын тэн ха­гасаас илүү нь эмэгтэйчүүд байдаг нь манай улстай төстэй юм. 


Дүрэмт хувцас төдийгүй оймс, гутлаа ижилсүүлнэ

Япон улсын ихэнх сур­гуулийн хичээлийн жил гу­рав, гурван сарын ху­га­цаатай үргэлжилдэг. Хи­чээлийн жил дөрөвдүгээр сард эхлээд зун, өвөл, хаврын амралт­­тайгаар гуравдугаар сард дуусдаг байна. Су­рагчид зөвхөн дүрэмт хувц­саар төдийгүй үсний засалт, оймс, гутал, банзалын урт, гоёл чимэглэл гээд олон зүй­лээр ижилсдэг ажээ.

Нэг ангид ойролцоогоор 29 сурагч суралцах бөгөөд тав, зургаан компьютерийг дундаа ашигладаг. Ерөнхий эрдмийн хичээлээс гадна амьдралын хэв маяг, өөртөө итгэх, олон нийтийн дунд биеэ авч явах зарчмуудыг багтаасан эрүүл мэнд, аюул­гүй байдал зэрэг ёс зүйн хичээл заадаг байна. 


Гурван хэлээс нэгийг нь сонгон судална

Нигери улсад хичээлийн ши­нэ жил 1-12 дугаар сар хүртэл үргэлжлэхдээ дундаа нэг сарын амралттай гурван улирал болгон хичээллэдэг байна. Сурагчид дү­рэмт хув­цас өмсөхөөс гадна үс­ний засалт, гоёл чимэглэл, хув­цасны чимэг зэргийг ч ижилсүүлэх журмыг дагадаг аж. Нэг ангид 40 орчим хүүхэд суралцах бөгөөд хауса, юруба, ибо гэсэн гурван хэлээс нэгийг нь сонгон судалдаг. Сурагчдад математик, англи хэл, нийгэм судлал, эрүүл ахуй, биеийн тамир, шашны хичээл, хөдөө аж ахуй болон гэрийн эдийн засаг гэсэн хичээл заадаг байна. 


“Коммунист ёс суртахууны зан чанар” гэсэн хичээл заадаг

Хойд Солонгосын хүүх­дүүд дунд сургуульд 11 жил суралцдаг бөгөөд таван настайдаа нэгдүгээр ангид ордог аж. Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцас тө­дий­гүй суралцах танхим, сам­бараар хүртэл хангадаг байна.

Сурагчид дуу хөг­жим, урлаг, математик, солонгос хэл, нийгмийн ухаан зэрэг хичээлээс гадна удирдагч Ким Чен Ир агсны тухай хичээл үздэг. Дэлхийн бусад аль ч улс ор­ны боловсролын системд заа­даггүй нэг хичээл бол “Коммунист ёс суртахууны зан чанар” гэсэн хичээл юм. 

Түүнчлэн нийгмийн ухааны хичээлээр хүүхдүүд хяз­­гаар­лагдмал хүрээлэлд байж, “муу, төлөвлөгдөөгүй” нөлөөнд автахаас сэрэмж­лэхийг заадаг байна. 

Зураг