Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple гол төлбөрийн хэрэгсэл болох замаа заслаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Apple компани iPhone 6 бүтээгдэхүүнийхээ нээлтээс өмнө гол төлбөрийн картны компаниудтай гэрээ байгуулжээ.

Тухайлбал American Express, Visa, Mastercard гурав үүнд орж байна.

Ингэснээр iPhone нь төлбөрийн картнуудын мэдээллийг өндөр нууцлалтай хадгалж, төлбөр тооцоо хийх гол хэрэгсэл болох юм байна.

Энэ тухай Recode, Bloomberg зэрэг мэдээллийн хэрэгслүүд дурджээ.

Apple компани маш олон тооны iTunes хэрэглэгчдийн төлбөрийн картны мэдээллийг цуглуулж чадсанаараа мобайл төлбөр тооцооны бизнест хүчтэй тоглогч болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд эртнээс онцолж байсан нь ийнхүү хэрэгжих шатандаа орлоо.