Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дансыг барьдаг хүн 5 саятай оргожээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хэвлэлээр Ким Жон Уны нууц дансыг удирддаг байсан банкны удирдах ажилтан Юун Тай Хюнг бэлэн таван сая доллартай ОХУ руу оргосон тухай мэдээлжээ.

Юун Тай Хюнг бол БНАСАУ-ын Korea Daesong Bank-ны захирал бөгөөд Умардын гадаад мөнгөн урсгалыг зохицуулдаг байсан юм.

Оргодлыг барихад туслахыг Умардын засгийн газраас ОХУ-д хүссэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Ким Жон Уны хар тамхи, зэр зэвсгийн бохир бизнесээс орж ирдэг орлогыг хянадаг байсан гэдэг утгаараа Юун Тай Хюнг өрнөдөд асар их үнэтэй хүн болж байгаа юм. Түүнийг Өмнөд Солонгост очсон байхыг ч үгүйсгэхгүй байна.

 

Эх сурвалж: NKNews.ORG