Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай Сангийн сайд Ч.Улааныг торгожээ

Монголын мэдээ
2014 оны 8 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед чимээ алдраад байсан ШӨХТГ-ын дарга О.Магнай есдүгээр сар дөхөж байгаа энэ үед ажлаа хийж эхэлсэн бололтой. Нэг хэсэг Асашёорюү Д.Дагвадорж аваргатай тулсан тэрбээр энэ удаад Сангийн сайд Ч.Улааныг торгожээ.  Учир нь Сангийн сайд “Төрийн банк”-нд давуу эрх олгохыг завдсан учир тийн торгосон гэнэ. 

Тодруулбал, Монгол улсын Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ “Төрийн банк”-аар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж.  Энэ нь  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно,  13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд торгуулийн шийтгэвэр ногдуулжээ. 

Зураг