Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны үнэмлэх шинээр авч, солиулж, эрхээ нээлгэж буй иргэдийн анхааралд

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын байранд байсан Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв өнөөдөр Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхар руу \Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхар\ нүүж байна.

Тиймээс жолооны үнэмлэх шинээр авч байгаа, хаяж үрэгдүүлсэн, эрхээ сэргээлгэх гэж байгаа гээд жолооны үнэмлэхтэй холбоотой бүх төрлийн лавлагаа мэдээлэл авахаар зэхэж буй иргэд ирэх долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ хаягаар нь очиж үйлчлүүлнэ үү.