Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Фергюсоны иргэд 40 сая ам.доллар нэхэмжилжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөт арьст хүү цагдаагийн гарт амиа алдсны дараа эрх баригч болон жагсагчдын хооронд үргэлжилэх болсон мөргөлдөөнд оролцож буй хэсэг иргэд орон нутгийнхаа захиргаанаас иргэний эрх зөрчсөн гэдэг үндэслэлээр 40 сая ам.доллараар шүүхээр нэхэмжлэх болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. 

Миссури мужийн тойргийн шүүхэд хандсан зургаан иргэн байгаа бөгөөд тэдний нэг болох 17 настай хүү ээжтэйгээ кафед сууж байгаад баривчлагдаж байжээ.

Харин нэхэмжлэгч гаргагч тал  тойргийн болон хотын захиргаа, Фергюсоны цагдаагийн газрын дарга, Сент Луис тойргийн цагдаагийн газрын дарга болон хууль сахиулах байгууллагын бусад ажилтнуудыг хариуцагч тал хэмээн нэрлэжээ. 

Олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зэвсэг хэрэглэн тарааж, АНУ-ын иргэдэд цэргийн үйл ажиллагааны оролцогчид шиг хандсан хэмээн оршин суугчид нэхэмжлэлдээ дурдсан байна.