Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын баталгааны гэрчилгээгүй жин, хэмжих хэрэгсэл худалдан авбал та өөрөө хохирно"

ikon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Худалдаа үйлчилгээнд хэрэглэж  байгаа жин хэмжүүрийн ашиглалт болон баталгаажуулалтын талаар СХЗГ-ын Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори хариуцсан ахлах мэргэжилтэн, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч П.Цэрэн-Очироос тодрууллаа.

- Сүүлийн үед худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа зарим төрлийн жин хэмжүүрийн баталгаажуулалтын ажлыг зогсоосон талаар тодруулж өгнө үү гэж худалдаа эрхлэгчид манайд ихээр хандаж байна. Та энэ талаар хэрэглэгчдэд тодорхой ойлголт өгнө үү?

- 1994 онд Улсын их хурал “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хуулийг батлан 1995 оны 4 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт худалдаа, үйлчилгээний тооцоонд хэрэглэгдэх жин хэмжүүрүүдийг улсын баталгаажуулалтанд заавал хамруулж байхаар заасан.

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай байгууллагаас олон ажил зохион байгуулсны нэг нь стандартын шаардлага хангахгүй жин хэмжүүрийг үйлчилгээнээс  шахан гаргах юм. 

- Стандартын шаардлага хангахгүй жин хэмжүүрийн талаар?

- Сүүлийн үед худалдаа эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй уялдан ашиглах жин хэмжүүрийн хэрэгцээ ихсэнээр хувь иргэд өөрсдөө ганзагын наймаагаар төрөл бүрийн хэлбэр, загварын стандартын шаардлага хангахгүй, Монгол Улсын хэмжих хэрэгслийн бүртгэлд ороогүй жин хэмжүүрүүдийг оруулж ирэн ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг хохироох үндэслэл болж байна.

Монгол Улсын хэмжих хэрэгслийн бүртгэлд ороогүй жин хэмжүүрүүдийг оруулж ирэн ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг хохироох үндэслэл болж байна. 

Эдгээр жингүүд нь хятадын хувь иргэд өөрсдөө дууриалганхийсэн, мэргэжлийн байгууллагаар шалгуулаагүй, хувийн номер дугааргүй, үйлдвэрлэгчийн нэр хаяг байхгүй, ашиглалтын явцад амархан эвдрэх, тэжээлийн зай амархан сууж цэнэгээ алдах зэрэг дутагдалтай байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй байгааучир улсын баталгаажуулалтанд хамруулахгүй байх арга хэмжээг авч байгаа юм.

- Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хуулийн 10 дугаар зүйлд энэ хуулийн 7дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаа, үйлчилгээний тооцоонд хэрэглэгдэх жин хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар, худалдах ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага Хэмжилзүйн төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж заасан.

Энэхүү тусгай зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн оруулж ирсэн жин, хэмжих хэрэгслүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулж, баталгаажуулсны дараа худалдах ёстой учир хэрэглэгчид жин хэмжүүрийг худалдан авахдаа тухайн жин, хэмжих хэрэгслийн  улсын баталгааны гэрчилгээг шалгаж авах хэрэгтэй. Улсын баталгааны гэрчилгээгүй жин, хэмжих хэрэгслийг худалдан авсан тохиолдолд та өөрөө хохирно гэдгийг хэрэглэгчид маань сайн ойлгох хэрэгтэй.

- Зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

- “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь /улсын баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдах ашиглах/ заалтыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгож, зүй бусаар олсон орлогыг хураах, иргэнийг 10000-20000 төгоөгөөр торгож, зүй бусаар олсон орлогыг хураах, 10 дугаар зүйл / тусгай зөвшөөрөлгүйгээр хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхэлсэн/-ийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, зүй бусаар олсон орлогыг хураах зэрэг шийтгэл ногдуулдаг.

- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид юуг анхаарах вэ?

- Буруу хэмжлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд эзэмшиж буй хэмжих хэрэгслээ цаг тухай бүрт нь улсын баталгаажуулалтанд тогтмол хамруулах, иргэд үйлчлүүлэх бүртээ тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг шалгаж, зөвхөн баталгаатай хэмжих хэрэгслээр үйлчлүүлж хэвших, зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдэд зөрчлөө арилгах талаар шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагууд болон тухайн байгууллагын удирдлагад мэдэгдэх замаар өөрсдийн эрхээ хамгаалах бүрэн боломжтой юм.

- Танд баярлалаа