Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цүнхний цацруулагчтай уут осолд өртөх магадлалыг буруулдаг

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийн үзүүлэлтээс харахад нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртсөн байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртсөн үзүүлэлт гарчээ.

Тиймээс Замын цагдаагийн газраас “Монгол даатгал” компанитай хамтран хичээлдээ явган явж замын хөдөлгөөнд тогтмол оролцдог захын дүүргийн болон орон нутгийн 3000 хүүхдэд цүнхний цацруулагчтай уут тараахаар болжээ.

Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат “Хүүхдийн цүнхний гадуур хийдэг цацруулагчтай уут нь шөнө, орой бүрэнхий үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид гурван талаасаа маш тод харагддаг. Тиймээс бага ангийн сурагчид осолд өртөх магадлалыг буруулдаг ач холбогдолтой” гэлээ.

Түүнчлэн ЗЦГ, Монголын оюутны холбоотой хамтран хөдөө орон нутгаас нийслэлд суралцахаар анх удаа ирж буй 3000 хүүхдэд хотын соёлд суралцуулах сургалт явуулахаар төлөвлөжээ.